Мэргэжпийн сумогийн Нацү башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараагаар 69 дэх их аварга Хакүхо / 12-0/, озэки Кисэносато /12-0/ нар нэг ч ялагдалгүйгээр тэргүүлсэн хэвээр үлдлээ. Ингэснээр монгол, япон хоёр бөхийн хооронд Японы Эзэн хааны цомын төлөөх ширүүн өрсөлдөөн өрнөх нь тодорхой боллоо. Ойрын хэдэн башёд япон бөх түрүүлэх, монголчуудтай өрсөлдөхөөр хэмжээнд дээшээ гарч ирээгүй билээ. Тиймээс “Сод авьяастан” хэмээн Япончуудын хүндлэлийг хүлээсэн озэки Кисэносато энэ башёгийн сүүлийн өдөр хүртэл их аварга Хакүхотой ширүүн өрсөлдвөл сүмо сонирхогчдын анхаарлыг гойд татах барилдаан болох юм.
Өчигдөр Кисэносато 70 дахь аварга Харүмафүжиг /9-3/ өвдөг шороодуулсан. Ингэснээр Харүмафүжигийн хувьд түрүүлэх найдвар тасарлаа. Харин ёкозүна Хакүхо түрүүлэх зорилго тавьсан бөгөөд өчигдөр нутгийн озэки Какирюүг/10- 21 давсан юм. Бусад бөхчүүдийн хувьд гэвэл Азүмарюү /6-6/, Кёкү- тэнхо /6-6/ нарын даваа, унаа тэнцжээ. Харин Шотэнрүгийн хувьд /5-7/ үлдэж байгаа барилдаандаа дахин унах эрхгүй болов. Хэдийнэ тавин хувийн амжилтаа үзүүлсэн Токитэнкү /8-4/ хоёр дахиа дараалж уналаа. Жюүрё зиндааг манай сүмоч Кагамио /11-1/ ганцаараа тэргүүлж эхэлсэн. Тамаваши /9-3/, Такаинова /6-6/, Ониараши /6-6/, Асасэкирюү /5-7/ гэсэн амжилттай байна. Асасэкирюү үлдэж байгаа өдрүүдэд бүгдэд нь өрсөлдөгчөө давах шаардлагатай боллоо.
Өнөөдөр: Чиёнокүни-Азүмарюү, Шотэнрү-Дайдо, Фүжиазүма-Кёкүтэнхо, Миёогирюү-Токитэнкү Кисэносато-Какирюү, Котоошү-Харүмафүжи, Хакүхо-Котошогикүтай тус тус барилдана.
24tsag.mn