Хэсэг хугацаанд нам гүм байсан хийлч Ч.Дэлгэрцэцэг тайзнаа эргэн ирж байна. Энэ удаа тэрээр Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ө.Уянгатай хамтран “Full moon affair” нэртэй уянгын тоглолт хийхээр болжээ. VIР орчинд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөр болох энэхүү романтик үдэшт зочлохыг хүсвэл 70 мянган төгрөгийн такс төлөөд “I Loft punction House”-ыг зориорой. Сонгодог урлагтай салшгүй холбоотой хоёр бүсгүй энэ үдэш дэлхийн оддын уран бүтээлээс сорчлон хүргэхээр шийдсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/