Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа
П.Өлзийсайхан нь ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид хоригдож
байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайхан нь ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа юм. Түүнийг 72 цаг хорьж саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн 14 хоног хорих прокурорын шийдвэр өчигдөр гарсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл түүний ар гэрийнхэн нь түүнийг хорьсон нь хэлмэгдүүлэлт хэмээн үзэж дөнгөж сая сэтгүүлчдэд хандлаа. Тэд “П.Өлзийсайхан маш шударга хүн. Үүнийг сэлэнгэчүүд мэднэ. Долоон жилийн өмнө маргалдсан хүнийг хүчээр өргөдөл бичүүлж. Улмаар Өлзийсайхныг хорьлоо. Өөрөөр хэлбэл түүнийг хилс хэргээр шоронд суулгаж байна. Өнөөдөр ЦЕГ-аас тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгалт хийж байгаа. Энэ шалгалтаар цагдаагийн зарим удирдлага болон албан тушаалтнуудын хэргийг илчилж мэднэ хэмээн үзсэн хүмүүс түүнийг урьдчилсан хорьсон юм. Найман жилийн өмнө түүнд зодуулсан н.Мөнгөнтулга гэдэг цагдаа одоо эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа. П.Өлзийсайханыг Сэлэнгийнхэн “Деррик” гэдэг. Ямар нэгэн том хэргийн сэжүүр барьж авсан түүнийг зохион байгуулалттайгаар хорилоо” хэмээв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)