Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Бат бэх
Ремикон” ХХК-ийн урд талд энэ сарын 22-ны өдөр үхэр үхсэн газарт
мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ.

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Бат бэх Ремикон” ХХК-ийн урд талд энэ сарын 22-ны өдөр үхэр үхсэн газарт мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ. Ийнхүү шалгалт хийхэд үхрийн хүүр хөшсөн, гэдэс дүүрсэн, эрүүн дор бага зэрэг хавдар үүссэн, хамраас цус гарсан байсан бөгөөд боом өвчин байж болзошгүй хэмээн үзсэн байна. Тиймээс “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын дагуу чихний дээж авч Удмын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабарторид хүргүүлжээ. Газар дээр нь боом оношлох түргэн оношлуураар урвал тавихад уг өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Иймд Яармагийн шалган нэвтрүүлэх товчоон дээр ажиллаж байсан мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн ажилтнууд, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн мал эмнэлгийн газрын шинжлэгч эмч нарын бүрэлдэхүүнтэй хамтран мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх зааврын дагуу замаас 500 метрийн зайтай газар нүхэнд булж устгажээ.