
Өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан тухай цагдаагийн байгууллага мэдээллээ. Нэг гэр бүлийн дөрвөн хүн амь эрсдсэн тухай мэдээлэл өнөөдөр өглөө Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ирсэн байна. Хэргийг шалгахаар ажлын хэсэг гаргаж, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа аж.
Өнөөдөр мөн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын ажилтан буудуулж, амь насаа алдсан хэрэг энэ долоо хоногт гарсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Алга болоод байсан онцгой байдлын албан хаагчийг буудан хөнөөсөн байсныг хоёр хоногийн дараа ойгоос олсон гэх мэдээлэл байна.