"Монголын лектор төв"-ийн санаачилгаар "JCI Монгол Үндэсний байгууллага", БШУЯ-ны "Авьяас" хөтөлбөр хамтран Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор "Оюуны олимп" үндэсний тэмцээнийг зохион байгуулсан билээ.
"Оюуны олимп" үндэсний тэмцээн нь таван үе шаттай зохиогдож өчигдөр амжилттай өндөрлөсөн юм. Тус тэмцээнийн аваргаар 10 удаагийн сорилтыг амжилттай давсан Отгонбаатар тодорлоо. Аварга болсон Отгонбаатар "Оюуны олимп" тэмцээний супер шагнал болох автомашинаа гардан авсан байна. Уг тэмцээнд 10 настай хүүхдээс эхлээд 50 нас хүртэлх хүмүүс оролцож оюун ухаанаа уралдуулсан юм.

Сэтгэгдэл (2)