
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь эгшиглэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэ дуурьд өнөөдөр Юндэн Ч.Энхтайван, Нансалмаа Ш.Наранчимэг, Хоролмаа Д.Туяа, Балган У.Бямбажав, Худалдаачин- баритон-А.Сайнбаяр, дууч- тенор-Б.Батболд, бүүвэйч меццо-сопрано М.Дариймаа СТА, Ард өвгөн баритон-Э.Анхбаяр СТА, Замын тосуул-Б.Алтанхуяг, Д.Эрдэнэ-Очир, Согтуу ноён-Э.Бумхүү нар тус тус тоглох юм. Тус дуурийг манай тайзнаа анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байжээ. Харин өнөөдрийн "Учиртай гурван толгой" дуурийг Ерөнхий найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган найруулан хүргэх юм.
Т.Энхэлээ