Насанд хүрээгүй хүүхэд бүлэглэн хүчиндсэн хэрэгт буруутгагдаж буй Б.Мөнхжаргал, Д.Алтан, Ц.Бат-Өлзий нарыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас шүүнэ.

Насанд хүрээгүй хүүхэд бүлэглэн хүчиндсэн хэрэгт буруутгагдаж буй Б.Мөнхжаргал, Д.Алтан, Ц.Бат-Өлзий нарыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас шүүнэ. Тэдний хоёр нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бол нэг нь батлан даалтад байгаа юм. Хуралд шүүгчээр Б.Сарантуяа, Т.Шинэбаяр, С.Пүрэвсүрэн, өмгөөлөгчөөр Н.Пүрэвлхам, Н.Должинсүрэн, С.Жамцан Н.Наранцэцэг, Н.Энх-Эрдэнэ, улсын яллагчаар М.Алтанцэцэг, хохирогчоор У, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Энхболд нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн 126.2.4, 126.2.6-д зааснаар буруутган шүүнэ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-15 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)