зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Болгарын төрийн гавъяаны одонгоор шагнуулсан анхны Монгол хүн

2013-5-27
0
ЖИРГЭХ
БНБолгарУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг тус улсын төрийн дээд шагнал “Мадарски конник” одонгоор шагнуулсан анхны монгол хүн боллоо.
13БНБолгарУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг тус улсын төрийн дээд шагнал “Мадарски конник” одонгоор шагнуулсан анхны монгол хүн боллоо.

“Мадарын морьтон” гэх энэ одонг 1966 оноос хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавъяа байгуулсан гадны иргэдэд олгох болжээ. Одон алт, мөнгө гэсэн хоёр төрөлтэй. Элчин сайд Ц.Ганхуяг нэгдүгээр зэрэглэл буюу алтан одонгоор энгэрээ мялаасан нь түүний өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсаа төлөөлөн хэр ажилласаныг, энэ хугацаанд МУ-ын нэр хүнд Болгарын төрийн төвшинд хаана очсоныг нэг талаар батлан харуулсан гэж болно. 

БНБУ-ын Ерөнхийлөгч Росен Плевнелиев өөрийн биеэр шагналаа гардуулсан бөгөөд эхлээд  Монголын элчин сайдад чухам юуны учир энэхүү одонг гардуулах болсноо дуулгасан. Түүний хэлснээр Ц. Ганхуяг “Засгийн газар хоорондын комиссын хурал зохион байгуулан, Парламент хоорондын харилцааг тогтмолжуулж, Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих, Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах, социализмын үеэс угшилтай өрийн асуудлыг шийдвэрлэх зэрэг хэлэлцээрүүдийг амжилттай байгуулж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх”-д үнэтэй хувь нэмэр оруулжээ. Үүнийг бичигчийн хувьд ужигарч удсан Болгарт төлөх өрийн асуудлыг өөрийн улсдаа ашигтай хувилбараар шийдвэрлүүлж чадсаныг нь лав мэдэх юм. Бид зээлээ төлөх боловч тэр мөнгөөрөө Болгарт ХАА-н чиглэлээр 40 гаруй оюутанг тэтгэлэгээр сургахаар болоод байгаа. Мөн ХАА-д шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зөвлөх үйлчилгээ ч нэмж авна. Өөрөөр хэлбэл, өгсөн мөнгөө буцаагаад тусламж болгон авахаар  шийдүүлж чадсан байдаг.
13

Энэ сарын 12-нд явагдсан сонгуулиар Болгарт олонхигүй парламент бүрдээд байгаа юм. Тиймээс эвслийн Засгийн газар байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гол ачаалал зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж буй Ерөнхийлөгч Р.Плевнелиевийн нуруун дээр буй. Сайдад шагнал гардуулахын өмнө Ерөнхий сайдын нэрийг зөвшилцсөн уулзалт болж товлосон цагаасаа хэтрэн биднийг багагүй хүлээлгэсэн юм. Ёслолын танхимд алжаасан байдалтай орж ирсэн Болгарын Ерөнхийлөгчийг манай сайдын “Танай сайхан оронд ажиллах хугацаандаа би зээ охинтой болж өвөө болсон. Энэ нь миний хувийн амьдралд гарсан гайхамшигт нэгэн өөрчлөлт байлаа” гэсэн нь багагүй хөгжөөгөөд авав. Болгарт төрсөн шинэ хүний тухай мэдээ улс төрийн адармаатай тэмцэл, яриа хөөрөөнд умбасан түүний алжаалыг хэсэгтээ тайлах  шиг болсон. 

“Мадарын морьтон” одонд хөл доорх арслангаа жадласан морьтой баатар эрийг  дүрсэлсэн байдаг юм байна. Энэ нь ялалт, дийлдэшгүй хүч чадлыг илэрхийлсэн бэлгэдлийн утгатай гэнэ. Тиймээс ч “Мадарын морьтон” нь Болгарын сүр хүчний гол бэлэгдэл билээ. 

“Мадара” нь Болгарын зүүн хойно орших тосгон бөгөөд баруун талд нь “Мадарын өндөрлөг” нэртэй үргэлжилсэн урт хадан хясаа бий. Тэнд 100 орчим метр өндөр эгц цавчим хадан дээр газрын гадаргаас дээш 23 метрт гавъяаны одон дээр дүрслэгдсэн морьтой баатрын дүрийг тун ч уран бөгөөд бодитой мэт товойлгон сийлсэн байдаг. Энд нэмж тодруулахад одон дээр арслан, морьтой баатар л байдаг бол хадан дээрх эх хувилбарт хойно нь нохой дагаж, өмнө нь бүргэд дүүлэн нисч байгаагаар дүрсэлжээ. Дундад зууны эхээр буюу 710 онд хаднаа буулгасан гэх энэ гайхамшигт бүтээлийг 1979 онд ЮНЕСКО соёлын биет өвийнхөө жагсаалтад оруулж хамгаалалтад авсан байдаг.
1313

Сийлбэрт мөнхөрсөн баатар эрийг VIII зууны эхээр Болгарын эзэнт гүрний төрийг барьж байсан нүүдэлчин угсааны Хаан Тервел гэх таамаг хүчтэй яригддаг аж. Үүнээс улбаалан Элчин сайд Ц.Ганхуяг хоёр орон түүхийн сэжмээр холбоотой байж болзошгүй тухай өгүүлсэн. Тэрбээр “Тервел хааныг нүүдэлчин угсааных байсан гэдэг бол их сонирхолтой баримт.  Болгарчууд өвөг дээдсээ тэнгэр шүтлэгтэй, тэнгэрийг ТАНГРА гэж дууддаг нүүдэлчид байсан гэж үздэг. Одоо ч Болгарчууд жил бүрийн хавар хурдан морь уралдуулдаг. Гэтэл бид жил бүр наадам хийж морь уралдуулдаг шүү дээ. Мөн Варна хотын “Археологийн музей”-д Хүн гүрний үеийн болов уу гэмээр жижиг монгол гэр хэлбэртэй хэд хэдэн олдвор хадгалагдаж байгаа.  Энэ бүхэн Болгарын өвөг дээдэс Азиас гаралтай нүүдэлчид, тэд хэдэн арван мянгаараа Европт ирж гэр барин, мал маллаж амьдарч аажмаар нутгийн славянуудтай холилдон шинэ үндэстэн үүсгэсэн гэсэн домог яриаг батлах мэт. Тиймээс эдгээр ижил төстэй талуудыг нарийн судалж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах хэрэгтэй  болов уу” гэснийг холбогдох байгууллагууд анхаарна биз ээ.  

Дашрамд дурдахад, морьтон баатар тус улсын 1-ээс 50 хүртэлх зоосон мөнгөнийх нь ард мөн дүрслэгдсэн байдаг.
13

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.91.159)
    Аль уурхайгаар минь сольж авсан юм болдоооо
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Mongolia (202.126.89.161)
    22nd Summer Дефлимпикс Sofia България"s 26 Jul 2013 - 4 Aug 2013
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Gut***** (202.131.238.12)
    avgai gantsaaraa tsagaan gutaltai ni gaihmaar.
    2013 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК