
Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ДБЭТ-ын гоцдол дуучин Ө.Уянгатай хамтран “Full moon affair” тоглолтоо ‘I Loft punction house”-д өнөөдөр хийх гэж байна. Сонгодог урлагтай салшгүй холбоотой хоёр бүсгүй дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хуураас сорчлон сонсогчдод романтик нэгэн үдшийг бэлэглэхээр зэхээд байгаа аж. Гэхдээ тоглолтод сонгодог бүтээл гэхээсээ нийт хүн төрөлхтний сонсох дуртай бүтээлүүд эгшиглэх юм байна. Тухайлбал, хийлч Дээгийгийн зөвлөсний дагуу дуучин Ө.Уянга Уитни Хьюстон, Тони Брэкстон зэрэг нэрт дуучдын дуунаас амилуулах гэнэ. “Full moon affair” буюу тэргэл сарны шивнээг мэдрэх тасалбарын үнэ 70 мянган төгрөг юм.
Д.Ундрах /24tsag.mn/