Хүүхэлдэйн театрын хамт олон энэ жил монгол ардын үлгэр “Болдоггүй
бор өвгөн”-ийг хүүхэлдэйн жүжиг болгон хүүхэд багачууддаа бэлэг барьж
байна.

Хүүхэлдэйн театрын хамт олон энэ жил монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн”-ийг хүүхэлдэйн жүжиг болгон хүүхэд багачууддаа бэлэг барьж байна. Энэ сарын 18-наас эхлэн театрынхаа тайзнаа тоглож буй уг жүжгийг өнөөдрөөс ирэх сарын 1-нийг дуустал өдөр бүр хоёр удаа тоглохоор болжээ. Жүжгийг М.Ариунтуяа найруулсан бөгөөд тасалбарын үнэ 2500 төгрөг юм байна. Дашрамд дурдахад, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид зургаадугаар сарын 1-нд хүүхэлдэйн парад зохиож хотоор аялж, багачууддаа баярлуулах аж.
Д.Ундрах /24tsag.mn/