Дорнод аймагт газрын тос олборлодог “Петро Чайна”-гийн ажилчид энэ сарын 25-н буюу өнгөрсөн бямба гарагт ажил хаялт зарласан билээ. Тус компанийн ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан боловч удирдлагууд нь анхаарал хандуулахгүй байгаа юм. “Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин Оюу толгойн ажиллагсадтай харьцуулах маш бага тул яаралтай нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Харин тус компанийн удирдлагууд монгол ажилчдыг ажил хаялтаа зогсоохыг хүчээр шаарджээ. Хятад дарга нар нь "Ажил хаялтаа зогсоон цооногуудыг асаахгүй бол хүч хэрэглэнэ, гэмт хэрэгт татна. Яг одоо шаардлага хүлээн авбал өршөөнө” гэх мэтээр дарамталж сүрдүүлсэн тухай Тамсагаас мэдээлж байна.
Монгол ажилчид 40 хоног ажиллаад ойролцоогоор 300-400 ам.долларын цалин авдаг аж. Тэд өдөрт 4000-5000 баррель түүхий газрын тос БНХАУ-ын зүг гаргадаг байна.




















































Сэтгэгдэл (6)