
"Өнөөдөр Петро чайнагийн Хятад дахь төв оффисийн төлөөлөгчид Тамсагт ирж байгаа аж. Тэд компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороог Улаанбаатарт ирж уулз гэж байсан ч монголчуудын шаардлагаар газар дээр нь ирж хэлэлцээр хийхээр болжээ.
Өчигдөр газрын тосны ачилт хийдэг 82 ширхэг автомашин хилээр орж иржээ. Ажил хаялт зарласантай холбогдуулан эдгээр машинууд сул зогсож байгаа аж. Үйлдвэрлэлийн осол гарч болзошгүй гэх шалтгаанаар 38 цооногийг 24 цагийн хугацаатайгаар асаажээ.
Одоогоор Тамсагт аймгийн төвөөс очсон цагдаагийн гурван ажилтан хэв журам сахиулж байгаа юм. Газрын тосны хятадуудын зүгээс ажил хаялт зарласан монголчуудын эсрэг янз бүрийн өдөөн хатгалга хийж байгаа ч манай ажилчид өндөр сахилга баттайгаар эсэргүүцэл тэмцлээ үргэлжлүүлж байна. Холбогдох хууль журмын хүрээнд тэмцэл хийж байгаа. Тийм ч учраас цагдаа нар болон ажилчдын хооронд ямар нэгэн үймээн самуун дэгдэх вий гэсэн болгоомжлол алга байна. Энэхүү шударга тэмцлийг олон мянган Монголчууд дэмжиж байгаа нь дамжиггүй юм" гэж мэдээллээ.