Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд бямба гарагт 48
хэрэг, ням гарагт 41 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн
байна. Зам тээврийн осол, хулгай, танхайн хэрэг зонхилжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд бямба гарагт 48 хэрэг, ням гарагт 41 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол, хулгай, танхайн хэрэг зонхилжээ. Мөн амиа хорлох хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 50 орчим насны эмэгтэй архи согтруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхрын тагтан дээрээс унаж амь насаа алджээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 50 гаруй насны эмэгтэй согтуу үедээ байрныхаа тагтан дээрээ олсоор бууж байгаад 3-4 давхраас унаж бэртсэн байгаа. Улмаар ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/