Өнгөрөгч хоногт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт
долоон настай охиныг гэртээ байж байхад нь 25-30 орчим насны эмэгтэй
гэрт нь орж эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарчээ.

Өнгөрөгч хоногт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт долоон настай охиныг гэртээ байж байхад нь 25-30 орчим насны эмэгтэй гэрт нь орж эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Тодруубал тус дүүрэгт амьдардаг долоон настай хүүхэд гэртээ ганцаараа байхад нь хүүхдийн уралдаан тэмцээнд оруулна хэмээн хууран мэхлэж 25-30 насны эмэгтэй гэрт нь орсон аж. Улмаар гэрээс нь их хэмжээний алт, мөнгөн эдлэлийг хулгайлан авсан хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/