АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Сэлэнгэ
аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга А.Өлзийсайхан, эрүүгийн
төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ
сарын 30-нд болно. Эрүүгийн шүүх хуралдааны танхимд болох уг шүүх хурал
прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Б.Лхагвацэрэн, Н.Сосорбарам нар
оролцох юм байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга А.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 30-нд болно. Эрүүгийн шүүх хуралдааны танхимд болох уг шүүх хурал прокурор М.Сүхчулуун, өмгөөлөгчөөр Б.Лхагвацэрэн, Н.Сосорбарам нар оролцох юм байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг хууль бусаар баривчилсан”, 251.1 дүгээр зүйлд заасан “Эрүү шүүлт тулгасан”, 253.2 дугаар зүйлд заасан “Нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн” гэмт хэрэгт буруутган прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, нотлох баримт цуглуулах ажиллагаанд оролцсон ЭЦГ-ын ажилтан, дэд хурандаа Г.Ганболд, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа Н.Өлзийсайхан нар хүн хууль бусаар баривчилсан, эрүү шүүлт тулгасан, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн хэмээн гомдол гаргасан.