Өнгөрсөн сарын 8-ны өдөр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга,
Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461
дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн
сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц
ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх
шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж
байгаа юм.

Өнгөрсөн сарын 8-ны өдөр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Хэдийгээр түүнийг 14 хоногийн дараа суллана гэж байсан ч гүйцэтгэн шалгах ажиллагаа дуусаагүй хэмээн 25 хоног саатуулсны дараа батлан даалтаар гаргасан юм. Учир нь түүний биеийн байдал нь тааруухан байсан билээ. Тэгвэл түүний давж заалдах шүүх хурал энэ сарын 29-нд Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд болно. Прокурор Б.Энэрэл, Өмгөөлөгч Ц.Өлзийбаяр нар оролцоно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)