Нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэг Дархан-Уул аймагт гарсан билээ.

Нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэг Дархан-Уул аймагт гарсан билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэгтэн амиа хорлож нас барсан талаар мэдээлж байгаа юм. Тэгвэл энэ талаар цагдаагийн газрын холбогдох хүнээс тодруулахад дээрх хэрэгт сэжигтнээр татагдан байцаагдаж байсан залуу амиа хорлосон аж. Түүнчлэн гэмт хэрэгтний гарт өртсөн гэр бүлийн гишүүдийн нэг нь амьд байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)