ҮДБЭЧ төрийн шагналт Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол "Ишиг гэдэг хөөрхөн нэр" хүүхдийн дуулалт жүжгийг хүүхэд багачуудад зориулан ойрын өдрүүдэд тоглох болсноо мэдээллээ. Уг дуулалт жүжигт монгол ёс заншил, байгаль дэлхийтэйгээ харьцах хүнлэг харьцааг онцолсон байна. Жүжгийг энэ сарын 31-нд болон зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд тоглох юм.

