Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст багавтар үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнодын талаар 9-14 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн баруун хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.



















































