Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан
"Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид хүүхдэд зориулсан цуврал жүжгийн
“Гэрэлт ертөнц” тоглолтоо энэ сарын 26-31-нд толилуулах байжээ.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид хүүхдэд зориулсан цуврал жүжгийн “Гэрэлт ертөнц” тоглолтоо энэ сарын 26-31-нд толилуулах байжээ. Гэтэл ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх шалгалттай давхцаж байгаа тул сурагчдын хүсэлтээр ирэх сарын 7-12-нд тоглохоор болжээ. “Гэрэлт ертөнц” тоглолтын хүрээнд 5-11 насныханд “Миний чин зоригт бяцхан найз”, “Аптан түлхүүр”, “Янзаган хүрээ” жүжгийг толилуулах бол 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг", “Галт тэрэгний тасалбар”, “Хайрт Долгор багш” жүжгийг сонирхуулах аж. Тасалбарын үнэ 10.000 төгрөг бөгөөд нэг тасалбараар гурван жүжиг үзэх боломжтойгоос гадна Үндэсний соёл амралтын хүрээлэн, Оюун ухааны олон улсын музей, “Сантис” сургалтын төвийн зуны сургалтад 10-20 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх, урамшуулал дагалдах аж.
Д.Ундрах /24tsag.mn/