МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн
Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа.
Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд маргааш хэлэлцэхээр
болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан
хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр
анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан
юм.

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Уг гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд маргааш хэлэлцэхээр болжээ. Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг бусдын нэр төрд халдсан хэмээн 20 гаруй сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Харин тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, ийнхүү гомдол гаргаад байсан юм.
Хэргийг сануулбал, Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт буруутгагдсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)