
Онцгой байдлын Ерөнхий газраас иргэдийг нийслэлийн ногоон бүсэд аялахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ хорио 6-р сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. Тавдугаар сарын сүүл болон зургаадугаар сарын эхээр оюутан, сурагчдын төгсөлтийн баяр болдог. Энэ үеэр нийслэлийн ногоон бүсэд зугаалж, байгаль орчныг бохирдуулах нь ихэсдэг байна. Тиймээс ногоон бүсийг хамгаалахын тулд дээрх шийдвэрийг гаргаад байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газраас хээр, гадаа үнс нурмаа ил хаяхгүй байх, бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавихыг онцгойлон анхааруулж байна.