Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа билээ.

Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн гурван хүнийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олон нийтийг цочроогоод байгаа билээ. Амиа алдсан хүүгийн ээж, охидын эмээ болох 58 настай О амьд үлдсэн ч биеийн байдал нь маш хүнд эмч нар шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээ авч, хагалгаанд оруулж эмчилгээ хийсэн шархаа даалгүй өчигдөр орой амьсгал хураажээ. Гэмт этгээд охидыг толгой руу ломбоор цохиж, утсаар хоолойг нь боомилж, ахыг нь 12 удаа хутгалсан байжээ. Гэмт этгээд хэдий өөрийнхөө амийг егүүтгэсэн ч энэ хэргийг ганцаараа үйлдээгүй байх хэмээн хэрэгт дөрвөн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)