"Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд" сэдэвт
хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-д болно.

"Монголд авангард киног хөгжүүлэх шаардлага ба эхний алхмууд" сэдэвт хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-д болно. Уг хэвлэлийн бага хурлаар Монголын андерграунд кино уралдааны талаар танилцуулах юм байна. Монголын андерграунд кино уралдааныг зохион байгуулагч "Алтан хальс" холбооныхон ирэх сарын 15 хүртэл бүтээлүүдийг онлайнаар хүлээж авах аж. Шилдэг гурван бүтээлд мөнгөн шагнал өгөх бол шилдэг таван бүтээлийг Улаанбаатар Олон улсын кино наадмын үеэр толилуулах юм байна. Шагнал гардуулах ёслол "Улаан гэр" галерейд ирэх сарын 22-нд болно.