Өмнөд Солонгосын дуучин PSY өнгөрсөн ням гарагт Италийн цомын тэмцээн
дээр хагас цагийн турш Ганнам стиль дуугаа дуулжээ. Түүнийг дуугаа дуулж
байх үеэр цэнгэлдэхэд суусан үзэгчид дургүйцлээ илэрхийлж boo хэмээн
орилж эхэлсэн байна. Санаа зовсон зохион байгуулагчид үзэгчдийн дууг
намжаахын тулд хөгжмийг улам чангалсан байна.

Өмнөд Солонгосын дуучин PSY өнгөрсөн ням гарагт Италийн цомын тэмцээн дээр хагас цагийн турш Ганнам стиль дуугаа дуулжээ. Түүнийг дуугаа дуулж байх үеэр цэнгэлдэхэд суусан үзэгчид дургүйцлээ илэрхийлж boo хэмээн орилж эхэлсэн байна. Санаа зовсон зохион байгуулагчид үзэгчдийн дууг намжаахын тулд хөгжмийг улам чангалсан байна.
35 настай дуучин эвгүй байдалд орсон ч дуугаа дуусгаад талархсанаа илэрхийлжээ.
Барууны зарим хэвлэлүүд үүнийг арьс өнгөөр ялгаварласантай адил зүйл болсон хэмээн бичжээ. Цагдаа нар дургүйцлээ хэтрүүлэн илэрхийлсэн есөн хүнийг баривчилсан байна.
Түүнд хөл бөмбөгийн дэмжигчид хэрхэн дургүйлхэснийг манай бичлэгийн булангаас үзээрэй.
Д.Идэр
Сэтгэгдэл (6)