Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Шүлэг бичиж, дуу төрүүлсэн улс төрчид

2013-5-29
0
ЖИРГЭХ
Дуу, хөгжимд дургүй хүн гэж ховорхон биз ээ. Тэгвэл дуу хөгжмөөс дэндүү хол мэт санагдах улс төрчдөөс бүр шүлэг бичиж тэр нь “хит” дуу болсон тохиолдлууд  байдаг гэдэгт та итгэх үү?.  Ямартаа ч  та бүхэнд улс төрийн хэрүүл маргаан биш, хүн амины онц ноцтой хэргийн талаар ч  биш харин дуу, хөгжимтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргье.
    Дуу, хөгжимд дургүй хүн гэж ховорхон биз ээ. Тэгвэл дуу хөгжмөөс дэндүү хол мэт санагдах улс төрчдөөс бүр шүлэг бичиж тэр нь “хит” дуу болсон тохиолдлууд  байдаг гэдэгт та итгэх үү?.  Ямартаа ч  та бүхэнд улс төрийн хэрүүл маргаан биш, хүн амины онц ноцтой хэргийн талаар ч  биш харин дуу, хөгжимтэй холбоотой сонирхолтой мэдээллийг хүргье.

8aa2b3e2ef56e54e7ab9fefb12add984_x3    Хамгийн эхний жишээ бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүний зохиосон шүлэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Чулуунхүүгийн ая "Хайрлаж явъя" дуу нэг хэсэгтээ л  хит болсон. Тэдний хамтын бүтээлийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал дуулж, олны хүртээл болгосон билээ. Тэрбээр уг дууг дуулсныхаа дараахан Ерөнхийлөгчийн ивээл дор зохиосон хөгжмийн зохиолчдын шилдгийг шалгаруулах "Морин хуур" наадмын тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнийг ийнхүү одтой байгаагийн шалтгааныг хүмүүс "Ерөнхийлөгчийн зохиосон дуу булган сүүл дагуулж байна" хэмээж байв.

Ц.Элбэгдорж цэрэгт байхдаа ч шүлэг оролдож, тухайн үеийн цэргийн төв хэвлэл, “Улаан од” сониноос зарласан яруу найргийн наадамд “Бууны аман дээр суусан тагтаа” шүлгээ бичин түрүүлж, Орост цэргийн сэтгүүлчээр суралцах эрх хүртэл олж авч байсан удаатай.

080e463b98718323bigИнгээд цааш хөвөрвөл ,  УИХ-ын гишүүн “Мон-Уран”-ы босс Б.Наранхүүг дурьдаж болох юм. Тэрээр хурдан моринд гар татдаггүй нэгэн. Алдарт шарга азаргандаа зориулан хагас тэрбумаар хөшөө босгож, морио эмчлүүлэхийн тулд Герман руу онгоц хөлсөлж байсан энэ цуутай баян эр хурдан морио гэмтэж, бэртэх, өвдөж зовох бий гэдгээс тун их айдаг.  Ямар сайндаа л тэрээр “Соёмбо зээрд” мориндоо зориулж дууны шүлэг хүртэл бичиж байхав.

c8a9201c881a9b2big Тэр дундаа  моринд хоббитой эрхэм гишүүдээс бидний сайн мэдэх "Толин хул" дууны шүлгийг бичсэн Г.Батхүүг нэрлэж болно. Мөн л мориндоо зориулж шүлэг бичсэн гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Түүний дуу одоо ч хит болсоор байгаа.

Тэгвэл тэрээр “Толин хул”-аас ч өмнө  энэ цагийн цуутай хурдан хүлгүүдийн нэг Наран хээр морьдоо  зориулан  
...Хурдны өлгий нутгийн унага
Хаянхярваа бурханы газрын  унаа
Ажнай шаргын арыг залгасан
 Амгалан төрийн молор эрдэнэ ээ... гэсэн дуу хүртэл зохиож байсан юм билээ.

3(5)Гуравдахь эрхэм бол Д.Лүндээжанцан гишүүн. Д.Лүндээжанцан гишүүн ер нь юм юмтай хүн. Шатарт нугасгүй. Бас дууны шүлэг тэрлэнэ гээд л  янз бүрийн л “юмтай”.  Тэгвэл Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуулсан "Арвай хээрийн хавар" дууны шүлгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан зохиосон байдаг.  Мөн түүнийг хоёр жилийн өмнө  улс төрчидтэй маргалдах үедээ олсон “Бөөс хүртэл бөөр, зүрхтэй” гэсэн үгээ цааш үргэлжлүүлэн амьтан хүнээс “зээлдсээр” улс төрийн өнгө аястай шинэ дуу хийхээр шийдсэн хэмээх ШУМ тархаж байсан.  Магадгүй энэ дууныхаа үгийг тэрээр дуусгаж амжаагүй  ч байж болох юм. Эсвэл B. А. T-д шүлгээ өгөөд дуулуулчихсан ч юм болов уу. B. А. T буюу Батболдын дуунд л “Бөөс хуурс нийлээд хувцасны дайсан” гэсэн содон мөрт цохиж явдаг санагдана.

gundalai    Үүнээс гадна Л.Гүндалай гишүүн “Гүн цэнхэрхэн далай” нэртэй дуу зохиож, “Харанга” хамтлагийн  дуучин Лхагвасүрэнгээр дуулуулсан байдаг. Г.Гантөрөөр ая хийлгэсэн эл дууг жинхэнэ мэргэжлийн дуулаачдын хоолойн цараа шалгахуйц дуу хэмээн сонсогчид үнэлсэн байдаг.

Түүний дуулсан дуунаас эх дэлхийгээ хайрлах гүн их омогшил ундарч цээж огшоод, хөлгүй хөх цэнхэр далайн чийглэг сэрүүн сэвшээ үлээх шиг санагддаг хэмээн нэгэн олны танил хүн хэлж байсан юм.
Хөвсгөл далайн хөвөөнд хувь заяагаар төрж дээ
Хөл нүцгэн гүйлдсээр хүүхэд насаа өнгөрүүлж дээ хэмээн “Гүн цэнхэрхэн далай” дуу эхэлдэг билээ.

5d204859ef9ed48bigТүүнчлэн  УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир ч бас тэднээс дутахгүй яруу найрагчдын тоонд ордог.  Д.Балдан-Очир  “Ижий нутаг”, “Ээждээ” гэсэн хоёр ч дууны шүлэг бичиж, Завхан аймагт түүний дуунууд хит болж байсан юм.

 Ийн эрхэм төрийн түшээдүүд дотор дуу, шүлгэнд авьяастай хүмүүс цөөнгүй. Магадгүй нууцхан авьяасаа, нууцхан хөгжүүлсээр яваа олон гишүүд байгаа биз ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    14 цаг 12 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    14 цаг 44 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    14 цаг 59 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    15 цаг 25 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    16 цаг 47 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    17 цаг 23 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    17 цаг 26 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    17 цаг 32 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    17 цаг 37 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    17 цаг 48 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    19 цаг 39 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    20 цаг 2 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    20 цаг 25 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    20 цаг 37 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    21 цаг 19 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    22 цаг 11 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    22 цаг 21 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    22 цаг 23 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    22 цаг 43 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    22 цаг 55 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК