МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн
Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан
хорих 461 дүгээр ангид саатуулсан.

МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-ны өдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүний шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)