
Австралийн алдарт илбэчин Бен Мурфи Монголын үзэгчдэд өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаагаа толилуулахаар ирсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэрбээр ирэх сарын 1, 2-нд 14.00, 19.00 цагуудаас “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд "Дэлхийн илбэ Монголд" нэртэй шоу тоглолтоо хийх юм. Өчигдөр ирсэн тэрээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүллээ. Энэ үеэр амалсан ёсоор хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд зориулж өөрийн илбийн үзүүлбэрүүдээсээ толилуулсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)