
Баруун болон төвийн нутгаар үүлшиж, баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн аймгуудын зарим нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурна шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говь, талын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан, оройдоо сэрүүснэ.