- Өнгөрсөн долоо хоногт та гавъяатын найраа хийлээ. Найр хэр сайхан болсон бэ?
- Өө сайхан болсон. Ер нь бүх найзуудаа л урьсан.
- Найранд уригдсан Д.Одбаяр гишүүн их сонирхолтой түүх ярьсан байна лээ?
- Тийм тийм. Д.Одбаяр, Д.Арвин гишүүн бид нар багадаа цэргийн байранд олон жил нэг дор амьдарсан. Д.Одбаяр бид хоёр удахгүй Дорнод явж, амьдарч байсан байраа очиж үзэх гэж байгаа.
- Зөвхөн амьдарч байсан байраа үзэхээр явж байгаа юм уу? Өөр ажил бий л байлгүй дээ.
- Энэ тавдахь өдөр Дорнодод спорт заалны нээлт болох гэж байгаа. Тэр нээлтэнд оролцоно. Одоо ер нь аймгуудын спорт заал их шинэчлэгдэж байна. Хэнтий, Төв, Говь-Алтай, Өвөрхангай шинэчилсэн. Ирэх жил гэхэд бүх аймаг шинэ спорт заалтай болох юм шиг байна лээ.
- Сая утсаар ярихыг чинь сонсоод загасчлах дуртайг чинь мэдлээ. Саяхан загасанд яваад ирэв үү?
- Дуртай дуртай.. Гэхдээ сая явж амжаагүй.
- Өнгөрсөн долоо хоногт та гавъяатын найраа хийлээ. Найр хэр сайхан болсон бэ?
- Өө сайхан болсон. Ер нь бүх найзуудаа л урьсан.
- Найранд уригдсан Д.Одбаяр гишүүн их сонирхолтой түүх ярьсан байна лээ?
- Тийм тийм. Д.Одбаяр, Д.Арвин гишүүн бид нар багадаа цэргийн байранд олон жил нэг дор амьдарсан. Д.Одбаяр бид хоёр удахгүй Дорнод явж, амьдарч байсан байраа очиж үзэх гэж байгаа.
- Зөвхөн амьдарч байсан байраа үзэхээр явж байгаа юм уу? Өөр ажил бий л байлгүй дээ.
- Энэ тавдахь өдөр Дорнодод спорт заалны нээлт болох гэж байгаа. Тэр нээлтэнд оролцоно. Одоо ер нь аймгуудын спорт заал их шинэчлэгдэж байна. Хэнтий, Төв, Говь-Алтай, Өвөрхангай шинэчилсэн. Ирэх жил гэхэд бүх аймаг шинэ спорт заалтай болох юм шиг байна лээ.
- Сагсан бөмбөг гэдэг спорт танд юу нь илүү сонирхолтой болоод энэ спортоор хичээллэх болсон бэ?
- Маш уян, их сайхан энергитэй, хурд, хүч тэвчээр их шаарддаг. Спортын төрөлд шаардлагатай бүх зүйл оролцдог. Тэгээд ч манай аав сагсчин, ээж волейбол тоглодог байсан. Бага зэргийн удмын юм бий.
- Бүр багаасаа тоглосон уу?
- Үгүй үгүй. Багаасаа хөнгөн атлетикаар хичээллээд дараа нь волейбол хөөсөн. 10 дугаар ангид орсон хойноо л сагсан бөмбөг тоглож эхэлсэн дээ.
- Аав ээж хоёр чинь спортын хүмүүс болохоор та ийм өндөр байж магадгүй юм?
- Угаасаа удмаа дуурайсан. Манай аав ээж хоёр хоёулаа өндөр, ах дүү нар ч мөн адил.
- Танай хүүхдүүд хэр өндөр вэ?
- Манай хүүхдүүд өсөх шинжтэй байна.
- “Танайд хоноё” нэвтрүүлгээр танайх гэдэг айл нэг гарч байв даа?
- Тэр үед чинь манай хүүхдүүд жаахан байсан. Одоо бол дэнхийсэн дэнхийсэн залуучууд болж байна. Том нь 12, бага нь есөн нас хүрч байгаа. Том нь ээжийгээ өндрөөрөө даваад явчихсан.
- Монголын лигт хэдэн оноос тоглосон бэ?
- Лиг анх 1994 онд байгуулагдсан. Тэр үеэс л тоглосон шүү дээ.
- 2000 онд Америк явсан гэдэг. Зөвхөн сагс тоглохоор Америкийг зорьсон уу?
- Бараг тэгсэн. Сонгон шалгаруулалт гээд том ажил болдог юм. Бүгдийг нь давсан даа. Тав зургаан хүн авах гэж тавь жаран хүн очиж шалгуулдаг. 14 хоногийн турш бэлтгэл хийгээд юу чаддагаа харуулдаг. Би мөрөөдлийнхөө дагуу явсаар мөрөөдлөө биелүүлсэн. Хангалттай. Тэгээд л нутагтаа ирсэн.
- Ер нь Америктаа сагсаа тоглоод яваад байж болоогүй юм уу?
- Нутгаа санаад байна шүү дээ. Гурван жил хүний нутагт байлаа. Тэрнээс илүү тэвчих боломж байхгүй. Гадагшаа гарсан хүмүүс илүү их эх орноо санаад, илүү их эх оронч ч болчихоод ирдэг.
- Мөрөөдлийнхөө оргилд хүрсэн гэсэн үг үү ?
- Өөрийнхөө хэмжээнд хүрсэн. Үүнээс цааш явах боломж байхгүй л дээ.
- Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн спорт хэр хөгжиж байна гэж боддог вэ?
- Аль талаас нь харахаас шалтгаална. Ерөнхийдөө тогтуун, зогсонги байдалд байна. Доошоо ч унаагүй, дээшээ ч хөгжөөгүй байдалтай. Гэхдээ сэргэх тал руугаа орж байх шиг байна.
- Зогсонги байдалд орчихсон спортыг хөдөлгөхийн тулд та юу хийх вэ?
- Өөрийнхөө хэмжээнд чадах юмаа хийгээд л явж байна. Дүүргийн өсвөрийн шигшээ багийг энд ажиллуулж байна. Олон улсад тамирчдаа гарахын тулд хөрөнгө мөнгө гэхээсээ илүү тоглогчийн ур чадварыг сайжруулах чадвар илүү шаардагддаг.
- Тэгэхээр сайн шавь бэлдэнэ гэсэн үг үү ?
- Тийм. Маш сайн ур чадвартай хүн байж гадаадад мундаг сагсчдын дунд тоглоно. Хөрөнгө мөнгөтэй байлаа гээд чадахгүй байж амжилт гаргана гэж байхгүй л дээ. Чаддаг л бол мөнгөтэй мөнгөгүй бүх боломж нээлттэй. Очиж шалгалт өгөөд хүссэн багтаа орох боломжтой. Би Америкийн мэргэжлийн багт тоглож байсан.
- Америкийн мэргэжлийн багт тоглоод хэдэн төгрөгийн цалин авч байв?
- Санхүүгийн нууц.
- Монголын лигт тоглоод хэдэн төгрөгийн цалин авдаг юм?
- Янз бүр. 200 мянгаас эхлээд сая төгрөг хүртэл авч байгаа. Түүнээс гадна бие бялдарын хувьд зөв хөгжилтэй болно. Дээрээс нь хамт олны дунд орж сурна. Багийн ажиллагаанд сурна. Хүний үг сонсож, тэвчээртэй болно. Зорилгоо биелүүлэхийн төлөө биеэ зориулж сурна. Давуу тал маш их.
- Таныг “Монголын брэнд” гэж дуучин Т.Дэлгэрмөрөн хэлж байсан?
- Би хориод жил шигшээд тоглосон. Олон улсын тэмцээнд очих болгонд нөгөө өндөр нөхөр байж байдаг. Сагсныхан Монголынхоо нэрийг гадаадад авч явсан ганц брэнд гэж хэлдэг.
- Саяхан нэг кинонд тоглов оо доо?
- “Богд хаан” гээд түүхэн кино хийж байгаа юм байна. Кинонд өндөр Гонгорын дүр хальтхан орж ирж байгаа. Тэр дүрд тоглох хүн байхгүй, тоглоод өгөөч гэхээр нь тоглосон. Хэдхэн секундын дүр ээ.
- Кинонд тоглох саналыг хэр хүлээж авав?
- Би баяртай хүлээж авсан. Өөрөө түүх сонирхдог. Ядаж үр хүүхдүүд маань кино үзээд аав маань ийм хүн байж дээ гэж бодог гэсэн үүднээс их баяртай хүлээж авсан. Дээрээс нь Богд хаан гэдэг хүний үнэн дүрийг үнэн түүхээр нь гаргаж ирэх гэж байгаа гэдэг үүднээс ач холбогдлыг нь бодоход их сайхан санагдсан. Өндөр Гонгор гэж хүн өөрөө сахалтай хүн байсан юм байна лээ. Тийм учраас сахал наагаад тоглосон. Уг нь манай талийгаач Рагчаа байсан бол энэ дүрд илүү тохирох байлаа. Дүү маань байхгүй болохоор дараачийн өндөр нь би болж таараад намайг сонгосон байх.
- Дүрээ хэр сайн бүтээсэн гэж бодож байна?
- Мэдэхгүй, гарахаар нь үзнэ дээ.
- Ойрд ямар ажил хийх бодолтой байна?
- Сагсан бөмбөгийн сургууль байгуулах зорилготой явна. Тэгвэл мөрөөдөл маань биелнэ. Дэлхийн түвшинд монгол тамирчдыг гаргахын тулд багаас нь сагсан бөмбөгөөр хичээллүүлэх хэрэгтэй. Дунд сургуулиас нь хичээллүүлэхээс гадна долоон хоног өдөр бүр бэлтгэл хийлгэх ёстой. Монгол хүүхдүүд долоо хоногийн хоёр өдөр бэлтгэл хийж байхад Америк, Япон, Солонгос, Хятадад хүүхдүүд долоо хоногийн долоон өдөр хичээллэдэг. Энэ хоёрын чинь хооронд зай гарна. Монголд сагсан бөмбөгийг төгс утгаар нь хөгжүүлэхийн тулд сургууль байгуулах шаардлагатай байна. Манай тамирчид тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө бэлтгэлээ хийгээд олон улсад очоод гаднынхантай яг тэнцүү хэмжээнд тоглодог. Тэгэхээр монгол хүний авъяас хэр байна вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Монгол хүүхдүүдийн авъяасыг багаас нь хөгжүүлээд олон улсад гаргахад гаднынхнаас илүү болохоор харагдаж байгаа. Хамгийн сүүлийн Азийн тоглолтонд манай сагсчид Азидаа эхний аравдугаар байранд орж үзлээ. Анх удаагаа. Тэгэхээр илүү цаашаа явах боломж байгаа учраас тэр боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
- Сургууль байгуулах боломж хэр байна?
- Яг энэ хэмжээндээ байгаад байвал боломж хүнд байна.
- Тэгэхээр одоо юу хийх хэрэгтэй вэ?
- Тэгэхээр спортыг дэмжсэн хууль гаргах хэрэгтэй гэсэн үг. Хуулийн санаачлагыг гаргахаар бэлдээд сууж байна.
- Тийм үү. Ямар гишүүн хууль гаргах гэж байгаа юм?
- Одоохондоо тэр гишүүн гээд хэлчих зүйл алга. Аль нэг намаар юм уу, гишүүнээр дамжуулж санал оруулах санаатай байна. Энэ хууль гарвал ганц сагсан бөмбөг биш Монголын спорт хөгжихөд түүхэн ач холбогдолтой хууль болно. Энэ бодол маань бүтчихвэл миний спортод бүх биеэ зориулсаны ач гавъяа гарах гээд байна.
- Ц.Мөнх-Оргил гишүүн хэр сайн ажиллаж байгаа вэ?
- Өөрөө их зав муутай, давхар холбоотой хүн учраас яг сагсандаа бүх анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Одоо байгаагаас илүү байлгах боломж байсан уу гэвэл байсан.
- Холбооны ерөнхийлөгчийг заавал гишүүнээр тавих ёстой юм уу?
- Өөр хүн байж болно. УИХ-ын гишүүн хүн байгууллагыг удирдаад аваад явж байгаа тохиолдолд хөрөнгө мөнгө, санхүүжилт олоход илүү хялбар байдаг. Монголын нөхцөлд шүү дээ. Хэрвээ хууль гарчихвал заавал гишүүнээр тавиад байх шаардлага байхгүй. Хэн бүх цаг хугацаагаа зориулж чадаж байна. Хэн шинийг сэтгэж байна, тэр менежерийг тавихад болно. Мөнгө нь хангалттай орж байгаа тохиолдолд сайн менежер тэр ажлыг хийгээд авч явж чадна.
- Таны найранд ирсэн гишүүдийн ихэнхи нь МАН-ын гишүүд байсан. Тэр найзууддаа хууль гаргах саналаа хэлж үзсэн үү?
- Би гавъяатын найрандаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, Д.Одхүү, С.Ламбаа гээд олон гишүүнд урилга өгсөн. Цаг зав нь болоогүй юм уу, амбиц гаргасан юм уу ирээгүй. Ганц хоёр гишүүнтэй уулзаад санаагаа хэлэхэд бүгд дэмждэг. Зөвхөн УИХ-ын гишүүд ч биш, компанийн захирлууд бас дэмждэг. Батлагдахад нэлээд боломжтой хууль юм.
- Таны хуулийн үндсэн санаа юу вэ?
- НӨАТ-ын нэг хувийг спортод зориулцъя гэсэн санал гаргах гээд байгаа юм. Улсад өгч буй арван хувийн татварын нэг хувийг спортод өгөхөд болно. Тэр мөнгө спортыг хөгжүүлээд явчихна. Спортод хөрөнгө оруулаад л байдаг, тэр мөнгийг нь хэдхэн хүн зохицуулаад тэгш бус янз бүрээр хуваагаад авчихдаг. Тухайн компани өөрөө ямар спортыг ивээн тэтгэхэв гэдгээ өөрсдөө сонгоод нэг хувийн НӨАТ-аа өгөөд хандивлаад явчихвал ондоо. Спортын байгууллагад мөнгө ороод ирвэл хийх ажил нэмэгдэнэ. Илүү үр дүн гарна.
- Манайхан бөхийн спортоо илүү дэмждэг юм шиг ээ?
- Дэлхийд амжилт гаргаж байгаа гэдэг үүднээсээ топ дөрвөн спорт руугаа хамаг мөнгөө цацдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Монгол хүнийг эрүүл байлгая гэвэл хамгийн их сонирхдог спортод нь мөнгө өгөх ёстой. Сагсан бөмбөгийн спорт бол сонирхогчдынхоо тоогоор Монголд номер нэг гэж би боддог. Өнөөдөр сургуулийн нэг анги руу ороод сагс сонирхдог хүүхэд байна уу гэхэд 90-ээс дээш хувь нь гараа өргөнө дөө. Монгол хүнийг хөгжүүлье гэвэл хувийн спортыг биш, багийн спортыг дэмжих хэрэгтэй. Багийн спорт бол хүүхдүүдэд тамын тогооны үлгэрээс эсрэг зүйлийг заадаг. Нэг үгээр хэлбэл бие биенээ дэмжиж, дээш нь гаргах ухаанд сургадаг. Тиймээс хар багаас нь ийм зүйлийг хүүхдүүдэд заавал Монгол улс хөгжих амархан.
- Манайхан улсаа хөгжүүлж байгаа гээд арга талаа нэгдүгээрт тавиад билэг талаа орхиод байгаа юм шиг санагддаг?
- Яг зөв. Ганц манайх ч биш. Дэлхий тэр чигээрээ энэ замаар яваад мянган жил болж байна. Хамгийн хөгжилтэй гэгддэг Америк улсыг хар даа. Материаллаг талыг харж явсаар одоо хаачихаа мэдэхээ больчихсон салгалаад сууж байна. Удахгүй тэд нар буруу замаар будаа тээж байснаа ойлгоод, буцаад Монголын нарийн ухаан руу хандана шүү дээ. Хөгжил гэж ер нь юу юм. Мөнгө олох чинь хөгжил юм уу? Мөнгө оллоо гээд яах юм. Тэгээд яах юм гэж миний хэлэх дуртай үг байна. Хамгийн баян улс Америк өнөөдөр тийм сайхан байгаа зүйл байгаа юм уу? Хэдэн машин, хэдэн байшин л илүү байгаа байх. Хүмүүс нь одоогийн байдлаар арай тансаг л байгаа байх. Нэг өдөр тоггүй болоход тэр хүмүүс яаж амьдрах юм. Харин нэг өдөр тоггүй болоход монгол хүн аргална.
- Хэт техникжих хэрэггүй гэсэн үг үү?
- Тийм.
- Хүнээ хөгжүүлвэл улс хөгжинө гэж боддог юм шиг байна, тийм үү?
- Хүнээ хөгжүүлнэ гэдэг чинь хүнээ зөв байлгана гэсэн үг. Газар ухаад мөнгө хийгээд л байдаг. Хагартлаа баяжина гэж байхгүй шүү дээ. Улам цаашаа шунана. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж тийм их мөнгөөр юу хийнэ ээ. Авсанд ороход LOUIS VUITTON-ы австай байна уу, модон австай байна уу ялгаагүй л байхгүй юу.
- Та идеалист үзэлтэй хүн үү?
- Яг тэгж хэлж болохгүй. Идеалист нь үнэн. Идеалист чинь дотроо олон янз шүү дээ. Далд ухамсар байдагт итгэдэг. Ер нь сонин сонин юм байдаг гэдэгт итгэдэг.
- Жишээ нь?
- Сүнс, далд ертөнц, далд оюун санаа байдагт итгэдэг.
- Танаас би нэг зүйл асууя. Та үндэсэрхэг үзэлтэй хүн үү, үндэсний үзэлтэй хүн үү?
- Аль аль нь. Цөөхөн хэдэн монголчуудаа өмөөрч омогших дээрээ тулвал үндэсэрэг үзэлтэй. Эх орноо хөгжүүлэх талын сэтгэлээрээ үндэсний үзэлтэй хүн. Миний цөөхөн хэдэн монголчуудыг гомдоох юм бол өмөлзөөд босоод ирж чадна.
- Архи уудаг уу?
- Залуу байхдаа уудаг байсан. Найрны маргаашнаас эхлээд найзуудаа дуудаж тангараг өргөсөн. Архи уухгүй гэж. Тэгээд манай найзууд цай уудаг болсон. Бүгдийг нь уруу татаад архинаас гаргачихсан.
- Одоо та сагс тоглож байна уу?
- Ерөөсөө тоглодоггүй.
- Яагаад? Чөлөөт заваараа ганц хоёр бөмбөг шиддэггүй юм уу?
- Гэмтэл бэртэл аваад бүрэн эдгээлгүйгээр тоглосоноос болоод хүний бие доройтдог юм байна. Зөв буруу ачаалал аваад эхлэхээр зүрх ачааллаа дийлэхээ больдог юм байна.
- Сагсан бөмбөгийн спортод яг ямар хүн амжилт гаргадаг юм?
- Ер нь аливаа юм цогц байх ёстой. Амжилт. Амжилтанд хүрэхийн тулд авъяас, мэдлэг, чадвар, итгэл сэтгэл, зүтгэл хэрэгтэй. Өндөр нуруу хэрэгтэй. Нурууг зааж болдоггүй. Нуруу бол төрдөг. Нуруунаас бусдыг нь зааж болдог. Гэхдээ амжилт гаргахад нуруу хэрэгтэй гэж би хэлээгүй шүү.
- Монголын сагсан бөмбөгчид Олимпод тоглоход хэр хол зай харагдаж байна?
- Удирдлага хэр их зөв ажиллахаас шалтгаална. 10 жилийн дараа тоглох боломж бий. Тэр үед тогловол заавал үзнэ.
- Та хэр мөнгөтэй хүн бэ?
- Мөнгө хүнийг сохор болгодог. Мөнгө хүний сэтгэлийн нарийн сайхан мэдрэмжийг үгүй хийдэг. Бие биенээ хайрлах гэсэн сэтгэлийг ханаар хаачихдаг.Тэгэхээр одоо бүх хүн мөнгөний хойноос хөөцөлдөж байгаа энэ цагт бүгд тийм болно гэсэн үг. Би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдардаг хүн.
- Архи бас хүнийг эвдээд байгаа юм биш үү?
- Архинд буруу өгч болохгүй. Яагаад гэвэл хүн архи уух гэж амьдардаггүй. Мөнгө олох гэж амьдардаг.
- Мөнгөгүй амьдрана гэдэг хэцүү юм биш үү?
- Нийгэм нэгэнт буруу эргэсэн учраас мөнгөгүй байна гэдэг хэцүү. Мөнгийг хэдий чинээгээр олоод хэдий хэмжээнд байвал хүний амьдралд хангалттай гэж үзэх вэ гэдэг дээр том маргаан гарч байгаа юм. Мөнгө илүүддэггүй гэж хүмүүс ярьж байна. Их байх тусмаа л сайн байна гээд байдаг. Тэгэхээр нэг хэсэг хүмүүс нь их хэмжээний мөнгөтэй. Гэтэл энд нэг хэсэг хүмүүс нь огт мөнгөгүй байдаг. Ийм учраас энэ нийгэмд бухимдал үүсгээд байна. Та нар бол яг мөнгөний нийгмийн бүтээгдэхүүнүүд. Бид нарын үеийн хүмүүс бол муу ч үгүй хуучин нийгмийн үлдэгдэл учраас сайхан юм юу байдаг вэ гэдгийг жаахан ч гэсэн мэдэрчихсэн. Та нарт хуучны зүйлүүд бүгд бүдүүлэг харагддаг. Жишээ нь, би голын эрэг дээр гэр бариад мал маллаад амьдрахыг мөрөөддөг. Даанч энэ нийгэм намайг мөнгө гэдэг зүйлээр гинжилчихсэн. Энэ нийгэмд би нэг гараараар гинжлүүлсэн ч бие сэтгэл минь гавлуулаагүй байгаа. Та нар бол мөнгө гэдэг зүйлд оюун санаагаараа хоёр гараараа гавлуулчихсан байхгүй юу. Та нарын зорилго бид нарынхаас тэс өөр. Та нар мөнгө, машин, үнэтэй байр, царайлаг нөхөр, сайхан ажилтай болчихвол сайхан амьдарна гэж боддог биз дээ.
- Тэгээд бид юунаас татгалзах ёстой юм?
- Хэт их шунаад байгаа мөнгөнөөс татгалзаад буцаад олон мянган жилийнхээ өмнөх энгийн амьдрал руу орох хэрэгтэй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тийм байхад хүн оюунаа хөгжүүлнэ. Монголын хөрөнгийн 90 хувийг хэсэг хүмүүс авчихсан. Үлдсэн 10 хувь дээр нь ард түмэн алалцаад байна шүү дээ. Хүн болгон мөнгөтэй болох гээд улайраад байдаг. Юу ч яриад нэмэр алга. Хүмүүсийн оюун санаа дэндүү өөрчлөгдөж байна. Одоо дээр сууж байгаа дуракууд жаахан юм ойлгох цаг нь болсон.
Т.Хулан