Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан загвар зохион бүтээгч
Г.Золцэцэг “Fashion me” олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн
анх удаа оролцохоор болжээ.

Загварын ертөнцөд Катя Зол нэрээрээ алдаршсан загвар зохион бүтээгч Г.Золцэцэг “Fashion me” олон улсын загварын тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцохоор болжээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 20 орны шилдэг загвар зохион бүтээгчид оролцож, шинэ загваруудаараа өрсөлдөх юм байна. Тэгвэл загвар зохион бүтээгч Г.Золцэцэг монгол ноолуурыг сурталчилсан хоёр загвараараа оролцохоор бэлдэж байгаа гэнэ. Мөн энэхүү олон улсын наадамд “Киви” хамтлагийн бүсгүйчүүд ая дуугаа өргөхөөр болжээ. Тэмцээн ирэх сарын 6-10-ны хооронд болно.
Д.Ундрах /24tsag.mn/