
Улсын их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан бөхчүүд ирэх сарын 10-ны өдрөөс наадмын бэлтгэлдээ гарахар болжээ. Аймгуудын галаас хамгийн эхэнд Увс аймгийн "Увс нуур" бөхийн дэвжээ галд гарах бол бусад аймгууд ирэх сарын 20 -ний өдөр гэхэд галдаа гарч дуусах аж.
Үндэсний бөхийн өндөр цолтой бөхчүүд спорт хороодод харьяалагддаг тул тухайн хорооны тамирчидтайгаа гарах бодолтой байгаа юм байна. Харин уяачид эртнээс морио уяад эхэлжээ.