
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн хэлний зөвлөлийн ээлжит хуралдаан болж “Монгол кирил бичгийн зөв бичих зүйн журамласан толь бичиг”-ийг гаргахаар болсон билээ. Энэхүү Монгол хэлний “Журамласан толь бичиг” нь ирэх есдүгээр сард хэвлэгдэн гарах бөгөөд тэр хүртэл бусад зөв бичгийн дүрмийн толь бичгийг эмхэтгэн гаргахгүй байхыг анхаарууллаа. Учир нь "Журамласан толь бичиг" гарахаас өмнө хэвлэгдсэн толь бичиг нь эргэлзээ төрүүлэх магадлалтай тул тус толийг хэвлэгдэж олны хүртээл болтол хүлээхийг Төрийн хэлний зөвлөөс сануулж байна.
24tsag.mn