
Дэлхий даяараа зургадугаар сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга 05 срын 31-ны өдөр “Олон улсын- Улаанбаатар марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах тухай” А/551 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу 06 сарын 02-н өдөр зохион байгуулагдах гүйлтийн тэмцээний үеэр Сүхбаатарын талбай-Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүр-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг зүүн эргэж, Гандигийн гудамжаар буцаж эргэж, Чингисийн өргөн чөлөө- Сүхбаатарын талбайн авто замын хөдөлгөөнийг 08 цагаас 13 цагийн хооронд түр хязгаарлах зохицуулалтыг хийхээр боллоо
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Жич: Олон улсын- марафон тэмцээний хөтөлбөрийг хүснэгтээр танилцуулая.