
Мини Galaxy S4 гар утас нь 4.3 инч дэлгэцтэй аж. Энэ нь iPhone 5-ийн дэлгэцтэй ойролцоо хэмжээтэй юм байна. Шинэ гар утасны жин нь 106.8 гр байх аж. Мөн камер нь найман мегапиксел байх бөгөөд өөрийгөө харах камер нь хоёр мегапиксел нягтаршилтай байх аж. Мини Galaxy S4-ийн дотоод санамж нь 8 гегабайт бөгөөд нийтдээ 64 гегабайт хүртэлх багтаамжтай байна.
Утас хар, цагаан өнгөөр үйлдвэрлэгдэх аж. Харин үнэ, худалдаанд гарах хугацааны талаар мэдээлэл өгсөнгүй.
Тус компанийн мэдээлснээр Galaxy S4 гар утас нь орчин үеийн хүмүүсийн таашаалд хамгийн ихээр нийцсэн гэжээ. Тус утас сард доод тал нь арван сая гаруй ширхэгээр борлуулагдсан хэмээн мэдээлсэн байна.
Д.Идэр