
Moto X-ийн процессор болон дэлгэцийг Азид үйлдвэрлэх бөгөөд төхөөрөмжүүдийн 70 хувийг АНУ-д үйлдвэрлэх аж.
“Энэ нь ухаалаг гар утаснуудыг үнийг бууруулах баатар утас байх болно” хэмээн Гүүгл компанийн гүйцэтгэх захирал Деннис Вүүдсайд ярьжээ. Тэд энэ удаа “Моторола” компанитай хамтарч байгаа аж. Түүний ярьснаар энэхүү утас нь орчин үеийн ухаалаг утаснуудын бүхий л чадварыг өөртөө шингээсэн, бүр тэднээс ч илүү байх аж. Мото X нь гироскопоос гадна хурдасгалыг хэмжигчтэй байх юм байна.
Гар утас iPhone5-аас хямд байх тул ухаалаг утаснуудын үнийг унагаах болно гэж үзэж байна.
Д.Идэр