Монголын дуурийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан гавьяат
жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын
уралдаан болох гэж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулах уг уралдаан
ирэх сарын 4-нд Соёл урлагийн их сургуулийн концертын их танхимд эхлэх
аж.

Монголын дуурийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари романс дуулаачдын олон улсын уралдаан болох гэж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулах уг уралдаан ирэх сарын 4-нд Соёл урлагийн их сургуулийн концертын их танхимд эхлэх аж. 18-35 насны зөвхөн мэргэжлийн дуучид оролцох энэхүү уралдаанд орон нутгийн театрууд болон Буриад, Хятадын 55 уран бүтээлч дуулахаар бүртгүүлжээ. Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн үе үеийн шавь нар зохион байгуулж байгаа уралдааны гран при шагналыг гурван сая төгрөг дагалдаж байгаа юм. Харин тэргүүн байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй дуучин тус бүр хоёр сая төгрөгийн эзэн болно. Мөн энэ жил хөгжмийн зохиолч Дж.Вердийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан “Вердийн дууг хэн сайн дуулах вэ” номинацад тусгай шагнал өгөх ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/