
Улсын драмын эрдмийн театрт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээл болох “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн шилдэг драмын жүжгийг маргааш, нөгөөдөр толилуулна.
Улаанбаатар паласт хүүхдийн баярын өдрийн 14.00, 19.00 цагт концертын танхимд “Дэлхийн илбэ Монгол” тоглолт, 12.00, 16.00, 18.00 цагуудад баярын тоглолттой.
Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00,14.00 цагт “Маск” продакшн хүүхдийн жүжгээрээ бэлэг барина.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хүүхдийн баярын өдөр 17.00 цагаас хүүхдийн концерт, зургаадугаар сарын 2-ны 17.00 цагаас “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын тоглолттой болно.
Монголын үндэсний циркт зургаадугаар сарын 1-3-нд өдөр бүр 14.00, 18.00 цагт “Москвагийн циркийн сургуультай амьтад Монголд” тоглолттой юм байна.
Хүүхэлдэйн театрын их тайзнаа зургаадугаар сарын 1-нд 11.00, 13.00, 15.00 цагаас Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” “Лусын хааны охид” жүжгийг тус тус тоглоно.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд Бонгын шоу, хөгжим бүжгийн үзүүлбэр, хүүхэлдэйн театрын тоглолтуудыг бүх насны хүүхдүүдэд зориулан тоглох юм. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид 5-10 насны багачууддаа зориулан “Янзган хүрээ” мюзикль, “Алтан түлхүүр”, “Миний чин зоригт бяцхан найз” адал явдалт жүжгүүдийг, 11-16 насныханд “Мөрөөдлийн үзэг” “Хайрт Долгор багш”, “Галт тэрэгний тасалбар” хүүхдийн жүжгииг өнөөдөр тоглох аж. Эдгээр тоглолтын тасалбараараа Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 хувь, Оюун ухааны олон улсын музей болон “Сантис” сургалтын төвийн зуны сургалт, Сэтгэл судлалын үндэсний төв, “Боломж дандаа чиний гарт” сургалт, Хүний нөөцийн сургалт хөгжлийн хүрээлэнгийн зуны сургалтуудад тус тус 10 хувийн хөнгөлөлт эдэлж, “Скайтел” компанийн D20 үйлчилгээнд сугалаа сугалах эрх өгөхөөр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/