УИХ-ын 2012 оны сонгуулийн Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт нэр дэвшиж, хамгийн олон санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухайн хууль зөрчсөн гэж үзсэн билээ. Тиймээс Өвөрхангай аймагт тэдэнтэй өрсөлдсөн АН-ын нэр дэвшигчид УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Харин МАН-ын зүгээс үүнийг хууль бус гэж үзэн шүүхэд давж заалдсан юм. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх асуудлаар давж заалдах шатны шүүх хурал болох гэж байна. АН-ын зүгээс тэднийг сурталчилгаандаа хүүхэд ашигласан, архи тараасан гэх баримтыг ил болгосон бол МАН-ын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Дээд шүүхийн эцсийн хариу гарч байж АН-ын нэр дэвшигчид гишүүний тангараг өргөх ёстой байсан хэмээн шүүмжилж байна.




















































Сэтгэгдэл (2)