Өнгөрсөн ням гарагт Итали улсад болсон Олон Улсын 15 дахь удаагийн "Euterpe" хөгжмийн тэмцээнд монгол хүүхдүүд тэргүүн байр эзэлжээ. Хөгжим бүжгийн коллежийн баш Д.Галбадрахын шавь, 10 настай Мэндсайханы Анужин охин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцжээ. Тэрбээр 96 оноогоор нэгдүгээр байрт шалгарч, алтан медаль авсан байна. Мөн түүний дүү таван настай М.Анунгоо хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, мөнгөн медалийн эзэн болжээ. М.Анунгоо тавхан настай хэрнээ 100 онооноос 93 оноо авсан нь өндөр үзүүлэлт аж.
Энэ үйл явдал Олон улсын "Euterpe" наадамд монгол хүүхдүүд анх удаа оролцсон тохиолдол болжээ.

Авъяаслаг эгч, дүү хоёр.
Энэ үйл явдал Олон улсын "Euterpe" наадамд монгол хүүхдүүд анх удаа оролцсон тохиолдол болжээ.

Авъяаслаг эгч, дүү хоёр.
Сэтгэгдэл (2)