зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэг боллоо

2013-6-01
0
ЖИРГЭХ

img.php    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхимд" "Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах нь" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засгийн хөгжлийн яам болон Дэлхийн банкнаас хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт гадаад дотоодын эдийн засагч, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Та бүхэнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархал илэрхийлье. Монголын хөрөнгө оруулалтын бодлоглод сүүлийн үед нэлээд өөрчлөлтүүд орж байгаа. Тэр дундаа орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, үүнд иргэдийг оролцоог уялдуулах бодлогыг 2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд батлагдсан Төсвийн тухай хуульд бодитоор тусгасан. Өнгөрсөн хугацаанд Монголын дөрвөн яамнаас гаргасан судалгаа орон нутагт хийх хөрөнгө оруултын талаарх нарийн мэдээллийг бидэнд хүргэсэн. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас хөдөө орон нутагт төсвийн шинэ харилцааны чиглэлээр сургалтуудыг зохион байгуулсан. Бид нийт 12 аймаг, 200 гаруй сумд хүрч ажилласан. Сургалт явуулахын зэрэгцээ бид тодорхой хэмжээний судалгаа хийж, хангалттай ойлголт авсан билээ" гэв.

Дараа нь Дэлхийн банкны мэргэжилтэн Захид Хаснайн "Төсвийн хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулан дэд бүтцийн сорилтуудыг даван туулах нь" сэдэвт илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ хотууд нь эдийн засгийн өсөлтийн үндэс байдгийг хэлж, төсвийн хуваарилалтын үр ашиггүй байдлыг онцоллоо. Монголын Засгийн газар дунд хугацааны төлөвлөгөөндөө Улаанбаатар хотын хэрэгцээг тусгаагүй, улсын хэмжээнд явагдаж буй авто зам болон зам засварын ажлын сул талуудыг шүүмжиллээ. Тухайлбал Азийн хөгжлийн банкны судалгаанаас үзэхэд улсаас гаргаж байгаа хөрөнгө зам засварын хэрэгцээний дөнгөж 20 орчим хувийг хангадаг, нийт авто замын 60 гаруй хувь нь муу нөхцөлд байдаг, замын урсгал засварыг хийхгүй явсаар дахин шинэчлэх зардлыг 5-10 хувиар нэмэгдүүлдэг гэх зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг дурдав.

Захид Хаснайн Эдийн засгийн хөгжлийн яам болон Сангийн яам нягт хамтарч, төлөвлөлт, төсөвлөлтийн уялдаа холбоог сайжруулах тал дээр ажиллах шаардлагатай буйг онцолсон байна. Тэрбээр төсөл хөтөлбөрүүдэд улс төрийн оролцооны сул талуудыг дурдаж, засгаас сүүлийн үед хэрэгжүүлж буй төслүүдийн мониторинг сул байгааг шүүмжиллээ.

Захид Хаснайн эцэст нь Улаанбаатар хот болон уурхайн төвүүдэд зарцуулах шинэ хөрөнгийн харьцааг нэмэгдүүлэх, зам засварын ажилд зарцуулах хөрөнгийн хэмжээг өсгөх, төслийн бэлтгэлийг сайжруулах, төрийн худалдан авалтын нээлттэй хариуцлагатай болгох, иргэдийн шилжих хөдөлгөөний бодлогыг авч хэрэгжүүлэх, дэд бүтцийн эрэлт болон макро төсвийн тогтвортой байдлыг барих зэрэг санал дэвшүүллээ.

Дараа нь Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат дөрвөн яамны орон нутагт ажилласан судалгааны тайлангийн талаар илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ "Аливаа орны хөгжил төсвийн менежмэнттэй салшгүй холбоотой. Төсөв нь тухайн улс орны хамгийн том худалдан авагч, санхүүгийн урсгалын хамгийн чухал зохицуулагч юм. Харин Монголын хувьд төсвийн менежмэнтийн тал дээр учир дутагдалтай хэвээр байна. Өнөөдрийн төсвийн зарцуулалтыг хараад байхад бид 1990-ээд оны зарчмаасаа салж чадаагүй мэт сэтгэгдэл төрдөг. Мөн энэ шүүмжлэлийг гадаадын мэргэжилтнүүд удаа дараа хэлснийг Захид Хаснайн үргэлжлүүлээ шүү дээ.

Бид саяхан дөрвөн яамны судалгааны дагуу нийт 330 суманд очоод ирлээ. Энэ нь урд өмнө нь хийж байгаагүй далайцтай, өргөн хүрээтэй судалгаа юм. Бараг айл бүхэнтэй уулзаж, иргэдийн саналыг сонслоо. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд бидний санаанд ороогүй тоо гарсан. Бараг 20 гаруй мянган төслийн санал гарч ирсэн" хэмээн ярив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж "Орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо" сэдвээр илтгэл тавьлаа. Тэрбээр орон нутгийн хөгжлийн сан, түүний зарцуулалтад иргэдийн оролцоог хангах чиглэлээр илтгэл тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар орон нутгийн төсвийн эрх мэдэл иргэдийн оролцоотойгоор нэмэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн бүрэн мөрдөгдөж эхэлсэн Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтын бүхий л шатанд иргэд оролцдог болсон бөгөөд иргэдийн оролцоог хангах арга хэмжээ төрийн болон иргэдийн зүгээс ямар шатанд явж байгаа, тулгарч буй саад бэрхшээлүүд тэдгээрийг хэрхэн даван туулах арга замын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хэлэлцүүлэг чөлөөт ярилцлага, асуулт хариултаар үргэлжилж, оролцогчид өөрийн санал бодлоо илэрхийллээ гэж Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    56 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    1 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    1 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 46 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    23 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 38 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК