Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Клиникийн нэгдүгээр амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн бяцхан үрс, мөн ээжүүдэд хүндэтгэл үзүүлж баярын мэнд хүргэлээ.
Мөн нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хоёрдугаар амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гуравдугаар амаржих газарт шинээр төрсөн эхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн байна.
Тэд эхчүүдэд цэцэг бэлэглэж, шинэхэн төрсөн үрсэд гарын бэлгээ гардуулсан байна.