-Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн нэгдүгээр амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хоёрдугаар амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гуравдугаар амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулна.-Сүхбаатарын талбай дээр нэгдсэн арга хэмжээний нээлт 11.00 цагаас болно. НЗД нээж үг хэлнэ.
-Өнөөдөр 1000 хүүхэд оролцсон гар зургийн үзэсгэлэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Нээлт 11. 00 цагаас болно.
-Хайрцган дахь музей" төслийн хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ
2013 оны 06-р сарын 01 -ний 10:30 цагт болно.
-Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өнөөдөр 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох Эх үрсийн баярын үйл ажиллагааны нээлтэд оролцоно.
-Өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Алдар эх"-ийн одонт ээжүүдэд шагнал гардуулна. Төрийн ордон есөн хөлт ёслолын танхимд болно.
-Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эх үрсийн баярын өдөрт" зориулсан "ГЭРЭЛТ ХҮҮХЭД НАС" баярын парадын үйл ажиллагаагаа 2013 оны 06 дугаар сарын 01ний өдөр болно.
-Байгаль орчны яам Сүхбаатарын талбайд цугласан хүүхдүүдийг тусгай автобусаар зөөж музей үзүүлэх гэнэ. Энэ нь байгаль орчноо хамгаалах талаар ойлголт өгөх зорилготой аж.
-Сүхбаатарын талбайд өнөөдөр 20 гаруй отог байгуулах гэнэ. Энд төр засгийн томчууд орж, хүүхдүүдтэй уулзаж мэндчилгээ дэвшүүлнэ.



















































