Жил бүрийн наймдугаар сарын 10-ны өдөр Дэлхийн адууны баярын өдөр хэмээн нэрлэдэг. Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан эл өдрийг энэ жилээс эхлэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон аж.Тэгэхдээ энэ жилийн наймдугаар сарын 10-нд 3000 морины уралдаан, 10.000 морьтны жагсаал зохион байгуулхаар болсон аж. Учир нь уг жагсаалаараа гиннесийн номд бүртгүүлэхээр зөвшөөрлөө аваад бэлтгэл ажилдаа орсон байгаа юм байна.



















































