Энэ жил хүүхдийн баярыг манай улс “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Нийслэлийн 9 баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа бол баярын нэгдсэн үйл
ажиллагаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Нэгдсэн арга хэмжээг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ ертөнцийн хамгийн сайхан баяр бол Эх үрсийн баяр. Энэ өдөр хүүхэд бүхэн инээмсэглэж, хорвоо дэлхийд гэрэл гэгээ гийж байна. Монголынхоо, нийслэлийнхээ хүүхэд бүрт баярын мэндийг хүргэж, хүүхэд бүрт ээлтэй, тэдний хүсэж мөрөөдсөн шиг тийм л хотыг бий болгохын тулд ах эгч нар нь ажиллаж байгаа шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирсэн бяцхан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахаар СБД-ийн Цагдаагийн хэлтэс, НОБГ, Түргэн тусламжийн газрын бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдаа, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсан 17 аж ахуйн нэгж худалдаа хийж, Сүхбаатарын талбайн 5 хэсэгт био ОО-ыг байрдүүрэг, хороо бүр дээр луулжээ.



















































