
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бульданы Эрдэнэбилэгт, Рословын Бат-Эрдэнэ, Цэен-Ойдовын Орхон, Чинбатын Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэгнарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан юм.