
Өнөөдөр "Татар" хамтлагийн "Нөлөөллөөс дээгүүрт" нэртэй шинэ цомгийн нээлт болох гэж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан тус хамтлагийнхан арван жилийн ойдоо зориулж тав дахь цомгоо гаргаж байгаа юм. Арван дуутай энэ цомог нь архи, тамхины нийгэмд үзүүлж буй нөлөөллийн эсрэг тул ийнхүү "Нөлөөллөөс дээгүүр" гэж нэрлэсэн байна.
Цомгийн нээлт "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д 19 цагаас болно.
Сэтгэгдэл (1)