Өнөөдөр МИАТ компаний хуучин удирдлагуудтай холбоотой хэргийн шүүх хурал
болно. Шүүх ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн шүүх хуралдааны
танхимд хаалттай болно. Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх
хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр
бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна.

Өнөөдөр МИАТ компаний хуучин удирдлагуудтай холбоотой хэргийн шүүх хурал болно. Шүүх ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангийн шүүх хуралдааны танхимд хаалттай болно. Шүүхээс шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хүргэсэн байгаа бөгөөд улсын яллагч хуралдаанд нэр бүхий 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа юм байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 166 дүгээр зүйлийн 166.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бульданы Эрдэнэбилэгт, Рословын Бат-Эрдэнэ, Цэен-Ойдовын Орхон, Чинбатын Хоролсүрэн, Н.Гантөмөр, Ч.Суурьтогтох, Г.Саранчимэгнарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд энэ сарын 20-ны өдөр хүлээн авсан юм.
Д.Ундрах /24tsag.mn/