Хятадын Шанхай хотод туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна.

Хятадын Шанхай хотод туялзуур сэлэмний Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Азийн 20 гаруй орны сэлэмчид чуулсан уг тэмцээнд манай улсаас хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Б.Бат- хүлэг, Ц.Жигжидсүрэн, хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Э.Орхон, Б.Гэрэлмаа, хөнгөн сэлэмний төрөлд Б.Цолмон нар оролцох юм. Тэд өчигдөр Шанхай хотыг зорьсон бөгөөд маргааш манай сэлэмчид эхний тулаанаа хийх юм.
Д.Ундрах /24tsag.mn/